Монголын гар урлалын бүтээл
Гар урлалын гол төрөл болох ган сийлбэр, модон сийлбэр, цутгуурийн аргаар урласан бүтээлүүд, ихэвчлэн хөөмөлийн технологоор бүтээсэн ахуйн хэрэгцээний эд зүйлс, мөн хатгамалын урлалын зарим төрлийн талаар товч танилцуулья.Монголын төвийн бүс нутгийн хойд хэсэгт ган сийлбэрийн урлал сонгодог хэлбэрээ олж, эрчимтэй хөгжиж байсан бол дорнод хэсэгт мөнгөний урлал ур хийцийн хувьд давуутай байв. Тухайлбал, Түшээт хан аймгийн Далай Чойнхор хошуу (одоогийн Хөвсгөл, тэрчлэн Архангайн хойд хэсэг) ган сийлбэр, Цэцэн хан аймгийн зарим хошууд, Дарьгангийн мөнгөний дарх ...