HAPPY MAN

2011-05-02

Сэдэв : Сүүлийн 25 жилд бидний амьдралыг өөрчилсөн 25 нээлт


Эх сурвалж : Ном хэвлэлээс

Америкийн “USA TODAY” сонин сүүлийн 25 жилд бидний амьдралыг өөрчилсөн 25 нээлтийг нэрлэжээ. Эдгээрийн дийлэнхийг, тэр дундаа өдгөө бидний өдөр тутмын амьдралын хэрэгцээ болсон техник хэрэгслийг АНУ-ын эрдэмтэд зохион бүтээсэн байна. Тиймээс тус сонинд америкчуудыг “Машины гараашаас авахуулаад хувийн лаборатори хүртэл хүн төрөлхтнийг гайхшруулахад хүргэсэн нээлт хийдэг үндэстэн” гэж тодорхойлжээ.
1983 оноос хойш бидний амьдралын хэв маягийг өөрчилсөн технологийн нээлттэй танилцъя.

1. Автомат хариулагч
Телефон утасны автомат хариулагч 1984 онд бий болжээ. Энэ нь АНУ-ын Орландо мужийн “BellSouth” компанийн гавьяа гэнэ.
Үүнийг хэрэглээнд нэвтрүүлснээр албан газрууд олон мянган нарийн бичгийн даргын орон тоог хэмнэсэн юм.

2. Гар утас
1970 онд автомашин дотор
үүрэн телефон байрлуулж эхэлсэн нь тухайн үедээ хамгийн дэвшилтэт хэрэгсэл байв. Харин 1983 онд Motorola компани анхны гар утас Duna TAC 8000X- ыг үйлдвэрлэсэн юм. Энэхүү утас нэг кг орчим жинтэй, 3995 ам.долларын үнэтэй байжээ.

3. Нөүтбүк
Анхны нөүтбүк оёдлын машин шиг овортой байсан гэвэл та итгэх үү. Анхны зөөврийн компьютерийг “Compaq Computer” компанид үйлдвэрлэсэн бөгөөд 12 кг жинтэй байсан аж. 1983 онд сайжруулсан хэлбэрээр худалдаанд гаргасан тус хэрэгсэл 3000 гаруй ам.долларын үнэтэй байсан ч 53 мянган ширхэг хувиар зарагдаж байжээ.

4. Пейжер
Канадын “Research In Motion” компани 1989 онд дуудлагын пейжер худалдаанд гаргасан нь тухайн
үедээ асар их эрэлттэй бүтээгдэхүүн болсон.

5. Зээлийн карт
Бэлэн м
өнгө байхад зээлийн карт хэрэггүй гэж үздэг хүмүүс бий. Харин 1995 онд “Сisa” карт хэрэглээнд нэвтэрснээр бэлэн мөнгөний гүйлгээнд хувьсгал гарсан.

6. Караоке
Бидний амьдралыг
өөрчилсөн нээлтийн нэгээр караокег нэрлэжээ. 1983 онд анхны караокены техникийг зохион бүтээсэн аж. Дуу дуулах нь стрессийг хамгийн сайн тайлдаг гэж мэргэжилтнүүд үздэг нь оргүй хэрэг биш юм.

7. Шингэн саван
“Gojo” фирм анх гарын шингэн саван
үйлдвэрлэсэн нь маш эрэлттэй бүтээгдэхүүн болсон байна.

8. DVD
Видео хуурцгийг халсан DVD гээч нь, клип, дуу бичлэгийг чанарын
өндөр түвшинд үзэж, зай талбай хэмнэх боломжийг хэрэглэгчдэд олгосон юм.

9. Дахин цэнэглэдэг зай
Японы “Sony” компани 1991 онд дахин цэнэглэдэг зай
үйлдвэрлэсэн нь гар утас, компьютер, элдэв төрлийн камер хэрэглэдэг хүмүүстөгүүлж баршгүй ашиг тус өгсөн билээ.

10. I pod
“Apple” компани 2001 онд х
өгжим тоглуулагч шинэ бүтээгдэхүүнээ зарласан нь I Pod байв. Чихэвчний хөгжмийн дүр төрхийг тэр чигээр нь өөрчилсөн бүтээгдэхүүн улам бүр боловсронгуй болсоор байгаа.

11. Машин засварын сүлжээ
Машин засварын газар америкчуудын амьдралд талх шиг хэрэгцээтэй учраас нээлтэд тооцжээ. Энэхүүүйлчилгээг анх Техас мужид нээсэн байна.

12. Савласан хүнсний бүтээгдэхүүн
Калифорни мужийн “Fresh Express” компани 1989 онд хүнсний бүтээгдэхүүнийг савлан худалдаанд гаргасан нь цаг хугацаатай уралдагч хүн төрөлхтний эрэлт хэрэгцээнд ихэд нийцжээ. Зав зай муутай, явдал дундаа хооллодог хүмүүст бүр ч тохирсон аж.

13. Тоон фотоаппарат
“Kodak” компани 1986 онд тоон фотоаппарат гаргаж, хальсны камерыг хэрэглээнээс халжээ. Найман жилийн дараа “Apple” урьд
өмнөхөөс илүү авсаархан аппарат бүтээж техникийн дэвшил хийсэн юм. Энэ оны эхэн гэхэд л дэлхий нийтээр 30 сая аппарат худалдагдсан байна.

14. Гольфын цохиур
Гольфын цохиурыг зэвэрдэгг
үй гангаар хийсэн нь эл спортод шинэүе авчирсан гэдэг.

15. Доплерийн радиолокатор
Доплерийн радиолокатороос авсан цаг уурын урьдчилсан т
өлвийг 1990 оноос телевизээр шууд дамжуулж эхэлжээ. Тэр цагаас хойш радиолокаторыг мэдэхгүй хүнгүй болсон байна.

16. Зорчигч тээврийн төлбөрийн карт
1985 онд Техасын хойд нутагт зорчигч тээврийн хөлс болох 25 центийг цахилгаан картаар төлж эхэлсэн байна. Энэхүүүйлдэл хөнгөвчилсөн хэрэгсэл олны таашаалд ихэд нийцэж байжээ.

17. Power point
Компьютерийн энэ программ бидний амьдралд багаг
үй дэвшил авчирсан юм. Дунд сургуулийн бие даалтаас эхлээд докторын зэрэг хамгаалах болон олон улсын хурал, зөвлөгөөн хүртэл “Power Point” программгүйгээр урагшлахгүй болсон билээ.

18. Попкорнд зориулсан цахилгаан зуух
Попкорн хоол х
үнснийх нь чухал хэсэг болдог америкчуудын хувьд зөвхөн эрдэнэшишийн хөөсөнцөрт зориулсан цахилгаан зуух амьдралынх нь салшгүй нэгэн хэсэг болсон тул энэхүү нээлтийг чухалд тооцжээ.

19. Пүүзний шинэ технологи
“Nike” фирм 1985 онд ”Air Jordan” пүүз худалдаанд гаргасны дараа 1989 онд “Reebok” компани “The Pump” –ыг үйлдвэрлэснээр агаар нэвтрэх боломж бүхий спортын гутлын шинэ эрин эхэлсэн юм.

20. Интернэт бирж
Х
өрөнгө оруулагчид брокеруудын хүнд суртлаас залхаж шинэ зүйлийг хүсэн хүлээж байсан нь интернэт бирж байв. Интернэтийн наймаа, худалдааны сүлжээ 1994 онд ажиллаж эхэлжээ.

21. Хавтгай дэлгэцтэй зурагт
1960-аад оны
үед телевизийн хавтгай дэлгэц гэж ярьж, бичих болсон ч зөвхөн техникийн мэргэжилтэй хүмүүс ойлгодог байв. Харин энэ жил дэлхий дахинаа худалдаалж байгаа зурагтын 68 хувь нь хавтгай дэлгэцтэй болсон байна.

22. Нэг удаагийн контакт линз
Хэн ч байрнаасаа битгий х
өдөл гэсэн тушаал сонсвол хэн нэгэн нүднийхээ линзийг унагасан гэсэн үг. Харааны нэг удаагийн линзийг анх 1995 онд АНУ-д үйлдвэрлэжээ.

23. Гүйлтийн зам
“Stair Master” компани анхны биеийн тамирын дасгал сургуулилтын техникийг үйлдвэрлэжээ. Харин гүйлтийн замыг 1986 оноос америкчууд өргөн хэрэглэх болжээ. Эрүүл мэндэд асар тустай энэ бүтээгдэхүүн одоо дэлхий нийтийн хэрэглээ болсон.

24. Тоон зурагт
Х
үн төрөлхтөн хавтгай дэлгэцтэй зурагтаас хальж, тоон технологийг сонирхох болжээ. Энэхүү шинэ технологийг одоогоор 4.4 сая хүн хэрэглэж байна.

25. Сансрын антенн
Хиймэл дагуулын таваг болон сансрын антенн маш н
үсэр, мөн үнэтэй байсан ч 1994 онд “Direct TV” компани сайжруулсан хувилбараар хийж, өргөн хэрэгцээнийх болгосон юм.

 


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

ЦАГ ХУГАЦАА ЭРГЭЖ ОЛДОХГҮЙ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Луврын музей

Free Calendar

Найзууд

. PEACE
. Myagmar
. History
Бичлэг: 7 » Нийт: 27
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax