HAPPY MAN

2011-4-8

Монгол дархан

Ангилал: Хичээл
MOНГОЛ ДАРХАНЫ УРЛАГИЙН ТУХАЙ

    Өвөг дээдэс маань эрт vеэс vндэснийхээ шинж төрхийг хадгалсан, уламжлалт зан заншил, ур ухаан, хvч хөдөлмөрөө эд хэрэглэл, ахуйн соёлдоо шингээн өвлvvлж ирсэн нь ардын урлагийн нэгэн суурь, шимт хөрс нь болон хөгжиж, он цагийн эргэлтэд шинээрээ мэт мөнхөрөн vлдсэн нь олон бий.
    Монгол vндэсний дарханы урлаг тvvхэн эртний элбэг баян өв уламжилалтай vндэсний сонгомол төрөл зvйл бөгөөд ялангуяа хэлбэр дvрс, хээ чимэг, өнгө vзэмжээрээ чөлөөтэй наадах ур ухааны цогц болсон юм. Монгол дарханы урлаг нь vндэсний өвөрмөц хэлбэр дvрсийг урлан бvтээхдээ хээ угалзны утга учир, бэлэгдэл, бvтэц, зохиомж, хөгжлийн зvй тогтлыг онцгой анхаарч ирсэн нь нутаг нутгийн ур хийц, донж маяг, эдлэл хэрэглээ нь өөр өөр байдгаараа онцлогтой.
    Тухайлбал: Дарьганга, Ноён сэврэй хийцvvд аяганд, Батноров, Боржигон хийцvvд эмээлэнд, Далай чойнхорын хийц ган сийлбэр, хэт хутга, толгойн хэрэглэлд илvv тодорсон давтагдашгvй хийц найруулга бvхий сонгомол урлагаараа алдаршсан билээ. Yндэсний хэлбэр гэдэг нь гадна талын харагдах өвөрмөц хэлбэр төдийгvй хэлбэрийн дотоод агуулгын утга санаа нь Монгол ахуй, зан заншил, бэлэгдэл, шашин шvтлэг, тvvнчлэн нvvдэлчин ард тvмний хэрэглээтэйтэй холбоотойгоор гарч ирсэн хийц, ур ухаан цогцолбор ойлголт юм.
    Монголын уламжлалт дарханы урлагийн хөгжилд орчин vеийн техник технологийн дэвшил нэмэгдснээр бизнес талруугаа нилээд эрчимтэй хөгжих боллоо. Тухайлбал: 1999 оноос хойш гоёл чимэглэлийн vйлдвэрлэл vйлчилгээ эрхэлдэг 250 шахам аж ахуйн нэгж байгуулагдснаас өнөөдөр 100 гаруй нь тогтвортой vйлдвэрлэл vйлчилгээ эрхэлж байгаагийн зэрэгцээ бvрэн бус тооцоогоор Монголд 2000 гаруй дархан энэ урлагийг хөгжvvлэхэд хvчин зvтгэж байна.
    Дарханы урлагийн материал тvvхий эдийн дийлэнх хэсгийг vнэт металл эзэлдэг бөгөөд орчин vед vнэт металл эдлэлийг сорьцын баталгаатай, vйлдвэрлэгчийн барааны тэмдэгтэй болгосон нь хөгжлийн бас нэгэн дэвшил болж байна. Дархан хvнд ухааны ур, нvдний ур, гарын ур гэсэн 3 ур байдаг бөгөөд хамгийн эрхэмлэвэл зохих ур нь ухааны ур юм. Иймээс ч “Дархан хvн бурхан ухаантай” гэж Монголчууд хvндэтгэн нэрлэсэн нь учиртай.

“Байгаль бол сvм хийд бус дарханы газар, хvмvvн нь тvvний бvтээлч ажилчин юм” гэж мэргэдийн vгэнд буй.


МӨНГӨН АЯГА
    Монголчууд Хvннvгийн vеэс мөнгөн аяга хэрэглэж байсан тvvхэн домог байдаг ажээ. Мөнгө гэдэг химийн элемент аливаа өвчин vvсгэгч вирусыг устгаж, ариутгах чанартай гэдгийг Монголчууд эртнээс мэдэж байсан учраас тvvнийг байнга хэрэглэх зорилгоор хамгийн өргөн хэрэглээний зvйл болох аягаа мөнгөлөх болсон нь ойлгомжтой. Аяга нь байнгын хэрэглээний шинж чанараа хадгалахын зэрэгцээ ур хийц нь хөгжиж бvтээлийн шинжийг агуулах болсон төдийгvй Монголд зөвхөн аягыг мөнгөөр чимэглэх талаар Дарьганга, Ноён сэврэй гэсэн орон нутгаараа ялгарсан алдартай хийцvvд төлөвшин тогтжээ.
    Дарьганга хийцийн онцлог нь цалин цагаан мөнгөөр хөөх, товойлгох, сvлжих аргаар vндсэн эхийг урлах ба хээ чимэг, хаж хажлага ихтэй тэдгээрийг давтамжит хэмнэлтэйгээр цоолборлон хийдэг төдийгvй хээ чимэг, амьтан ургамалын дvрсийг хөдөлгөөнд оруулан урлах өвөрмөц арга ухааныг бий болгожээ.
    Ноён сэврэй хийцийн гол онцлог нь мөнгөн аяганы дотор, ёроол хэсгийгих орцтой мөнгөөр хийх бөгөөд бvдvvн мөнгөн утсаар давхарлан хаж тавьсан, битvv бад хээгээр чимэглэн урласан байдаг.

ЭМЭЭЛ
    Морьтон монголчуудын нэг гайхамшиг нь морины эдлэл хэрэглэлийн гоёл чимэглэлийг урлагийн бvтээл болгосон явдал юм. Морины эмээл, хазаар, хударга, ташуур зэргийг мөнгөөр тоноглон чимэглэж цаг хугацаа, ажил төрлийн байдлаас шалтгаалан янз бvрийн хийц загвараар тоноглон хэрэглэж байгаа нь хэрэглээний соёлын өндөр тvвшинг харуулж буй хэлбэр юм. Өдөр тутмын ердийн хэрэглээний зvйлээс эхлээд урлагийн бvтээл болсон эмээл, хазаар, хударганы чимгийг мөнгөөр урлахдаа унасан морио их хvч чадалтай эрэмгий байхыг бэлэгдэн эмээл хазаарын товруу, оломны толгойд жигvvртэний дvрсийг хээлэн чимдэг байсан байна. Эмээлийн хийцээр Батноров, Боржигон хийцvvд алдартай.
    Батноров хийц: цутгах аргаар vндсэн эхийг хийх ба хээний сvлжээний ялгаралыг тод гаргаж, ихэвчлэн эвэр угалзаар даруулж, хээний хоорондын зайг жигд цоолборлон урладаг, ерөнхийдөө орц ихтэй.
    Боржигон хийц: Зузаан мөнгийг товойлгон хөөж, хээний дэвсгэрийг шигтгэх, суулгах аргаар засаж хайчилдаг, дөрөөний ган төмрийг жийжvvдэх, цувцаадах аргаараа ялгаатай.

БYС
    Монголчууд эр хvний сvлд хийморь нь бvсэндээ байдаг гэж vздэг бөгөөд малгай бvсээ ямагт дээш нь залж тавьдаг уламжлалтай төдийгvй нэн эртнээс суран бvсээ мөнгөөр чимэглэж ирсэн тvvхтэй. Бvсний тоноглол чимэглэл байнга хөгжиж ирснээс гадна эзнийхээ сvр хvч, хийморь лундааг дээдэлсэн, бэлэгдлийн шинжийг агуулсан чимэглэл давамгайлах болжээ. Тухайлбал нацагдорж, дөрвөн хvчтэн гэсэн чимэглэлvvд эзнийхээ сvр сvлдийг бадраасан, омог бардам, зориг тэвчээр, хvч чадлыг, тvмэннасан, өлзий, хээнvvд нь урт удаан наслах, эрvvл энхийг бэлэгдэж байдаг ажээ. Тvvнчлэн бvсний агсарга нь хэт хутгаа зvvж явахад зориулагдсан байна.

Мөнгөн мод: XI-XII зууны Монгол туургатны нийслэл Хар хорум хотын төвд дөрвөн талдаа арслангаар хамгаалуулан, дөрвөн зvгтээ лууны амнаас тансаг идээ гоожиж байхын бэлэгдэл бvхий, дээрээ бvрээ vлээн зогсож байгаа эмэгтэй хvнтэй 10 гаруй метр өндөр мөнгөн модыг Монголын шилдэг уран дархчууд хvч хөдөлмөр, ур ухаанаа шингээн, алт, мөнгөөр чимэглэн урлан босгожээ. Гэвч тvvхий хатуу ширvvн нугачаанд тэрхvv сvрлэг сайхан мод устаж алга болсон ч өнөөгийн Монголын уран дархчууд тэрхvv алдарт бvтээлийг жижгээр боловч сэргэн босгож ард тvмний хvртээл болгож байна.


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

ЦАГ ХУГАЦАА ЭРГЭЖ ОЛДОХГҮЙ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Луврын музей

Free Calendar

Найзууд

. PEACE
. Myagmar
. History
Бичлэг: 24 » Нийт: 27
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant