HAPPY MAN

2011-04-20

Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо

Ангилал: Зөвлөгөө

Сурагч болох анхны зөв ойлголтыг эцэг эхчүүд өгөх ёстой
Хүүхэд гэдсэндээ байхдаа л уддаг гэдэг. Дөнгөж сая л төрж байса
н бяцхан ур чинь өнөөдөр сургуулийн босго алхах болчихсон байна уу. Хүүхдээ хаана сургуульд өгөх вэ, ямар сурах бол, сурагч болоход бэлэн байна уу, олон хүүхдийн дунд биеэ зөв авч явж чадах болов уу гэсэн олон асуулт таны толгойд эргэлдэж байгаа байх. Яг энэ үеийг таны хэр сайн аав, ээж болохыг шалгах анхны хамгийн том даваа ч гэж хэлж болно.Хүүхдийг гэр орон, цэцэрлэгээс нь тэс ондоо орчин угтаж авахад айж балмагдахаас гадна гайхаж сурдэх, баярлаж догдлох олон зүйл давхацдаг. Сэтгэл зүйн хувьд ийм тэнцвэргүй байх үед нь буруу ойлголт өгвөл хүүхэд сургуульд сурах дургүй болно. Сүүлийн үед томчууд бид хүүхдэдээ сайн боловсролтой болгоно гээд хүүхдийнхээ зан араншин, онцлогийг нь анзаарахгүй өөрсдийн хүслээр насыг нь хэтэрхий багад хүнд хөтөлбөртэй сургуульд өгөх болж. Тэгээд өдөр шөнөгүй хичээл номоо хий гэж шахаж шаардан, буруу зөрүү хийлээ гэж загнаж  хүүхдийн хичээл хийх идэвх сонирхлыг бууруулж, сургуульд дургүй болгодог. Хүүхдийн хичээлийг давтуулах олон янзын арга байдаг шүү дээ. Хамгийн гол нь ая эвийг нь олж хүүхдийнхээ онцлогт тааруулж хичээлийг нь давтуулах хэрэгтэй. Хуухдэд юм сургах хамгийн оновчтой арга бол тоглоомоор нь дамжуулах юм уу, хийсэн зүйлийг нь магтан урамшуулах зэргээр аль болох зугаатай хэлбэрийг сонгох юм. Хичээл хийнэ гэдэг маш том, хэцүү ажил гэсэн сэтгэгдлийг л төрүүлж болохгүй. Мөн тэднийг загнаж, зодох арга хэрэглэж эхэлбэл юм тогтоох, цээжлэх чадварыг нь алга болгодог. Түүгээр ч зогсохгүй, өөртөө итгэх итгэл, урам зориггүй болж би хэзээ ч юм сурахгүй юм байна даа гэж бодож эхэлдэг. Тэгээд онц сурдаг, мундаг хүүхэд гэдэг өөрөөс нь шал өөр угаасаа л ухаантай төрдөг юм байна гэсэн ойлголттой болдог. Тиймээс хүүхдээ сурлагатай, авьяастай болгоё гэвэл эхлээд сэтгэл зүйг нь бэлд. Тэдэнтэй ая эвээр харьцаж, сурах эрмэлзлэлийг нь бий болгон, сургуульд дуртай болгох хэрэгтэй. Хүүхдийн сурлага аав ээжээс шалтгаалдаг юм шүү.



. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

ЦАГ ХУГАЦАА ЭРГЭЖ ОЛДОХГҮЙ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Луврын музей

Free Calendar

Найзууд

. PEACE
. Myagmar
. History
Бичлэг: 16 » Нийт: 27
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax