HAPPY MAN

2011-04-04

Гар урлалын бүтээл

Ангилал: Хичээл

Монголын гар урлалын бүтээлүүд

 Гар урлалын гол төрөл болох ган сийлбэр, модон сийлбэр, цутгуурийн аргаар урласан бүтээлүүд, ихэвчлэн хөөмөлийн технологоор бүтээсэн ахуйн хэрэгцээний эд зүйлс, мөн хатгамалын урлалын зарим төрлийн талаар товч танилцуулья.

Монголын төвийн бүс нутгийн хойд хэсэгт ган сийлбэрийн урлал сонгодог хэлбэрээ олж, эрчимтэй хөгжиж байсан бол дорнод хэсэгт мөнгөний урлал ур хийцийн хувьд давуутай байв.

Тухайлбал, Түшээт хан аймгийн Далай Чойнхор хошуу (одоогийн Хөвсгөл, тэрчлэн Архангайн хойд хэсэг) ган сийлбэр, Цэцэн хан аймгийн зарим хошууд, Дарьгангийн мөнгөний дарх уран сайхны шийдлээрээ алдаршиж байсан.

Цаасан шуумал, сийлбэр, хөөмөл, цутгуур, уран хатгамал, уран зураг, зээгт наамлын урлаг бурханы хөрөг дүр бүтээхэд гол арга нь болж байв.

Бид зээгт наамал болон хатгамлын урлаг, бурхадын хөргүүдийг бүтээсэн уран зургийн шилдэг дурсгалуудыг Дүрслэх урлагийн музейд үзэж болно.

Мөн цаасан шуумлын аргаар бүтээсэн томоохон бүтээлүүдийг Чойжин ламын сүм музейд сонирхож болно.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

ЦАГ ХУГАЦАА ЭРГЭЖ ОЛДОХГҮЙ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Луврын музей

Free Calendar

Найзууд

. PEACE
. Myagmar
. History
Бичлэг: 26 » Нийт: 27
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax