HAPPY MAN

2011-04-10

Гар урлалын бүтээлүүдийн тухай

Ангилал: Хичээл

“Дарьганга хийц” гар урлалын бүтээл

Монголын ард түмний дүрслэх урлагийн соёлд Дарьгангын ард түмнээс оруулсан гайхамшигт хувь нэмэр нь  мөнгөн урлал юм. Ман-жийн дарлалын үед Дарьгангын сүрэгчин хошуунд цагаан мөнгөөр цалин пүнлүү тавьж олгодог байснаас энэ нутагт мөнгө элбэг болсон. Нэгэнт мөнгө элбэг байгаа тул тэр мөнгөөр эдлэл хэрэглэл, гоёл чимэглэлийн зүйл хийх зайлшгүй нөхцөл бий болсон байдаг.  Дарьгангад мөнгөн урлал чимэглэл өөрийн өнгө хэлбэр, хаана ч дахин давтагдахгүй хийцтэйгээр зуун дамжин хөгжиж ирсэн. Дарьгангын дархчууд, Дарьганга хийцийг манай эрдэмтэн судлаачид багагүй судалж өөрсдийн бүтээлдээ арга барил, мөн чанар, онцлогийг нь тусгасан байдаг. Тухайлбал, эрдэмтэн Ш.Баатар “Хархорум хотын Түмэн-Амгалант ордны тухай” өгүүлэлдээ  “Китан нарын ур хийцийг  Их Монгол Улсын дархчууд өвлөн авч одоог хүртэл тээж ирсний бас нэгэн илрэл бол  Монгол Улсын зүүн хязгаар дахь  Дарьганга хийц юм. Дундад Азиас улбаатай соёл бидний өнөөг хүртэл  амь бөхтэй оршсоор байна” гэж тэмдэглэсэн байдаг. Эргэцүүлж бодоход Китан гүрний үеийн түүхийн дурсгалт барилгын хананы болоод  гоёл чимэглэлийн зүйл дэх билэгдлийн чанар нь үнэхээр Дарьганга хийцэд уламжлагдан шингэсэн байдаг юм.
Дарьганга нутагт 1800-1970 оныг хүртэл зуун дал орчим жилийн хугацаанд  хорь гаруй алдартай дархан амьдарч байжээ. Тухайлбал, Сүрэнхор, "хөл" Галай, "жараахай" Балдан, Дугар, Ласран, Очир, Ням, Чойннямбуу, Б.Лхамсүрэн, Д.Молом, Д.Дүйнхэр, Ш.Дондов, М.Сэнгэдоо, М.Балдан-Осор, Д.Цэеэрэгзэн, М.Зундуй, Н.Содов, Загдсүрэн нар байна. Эдгээр авьяас билэгт урчууд нь олон арван жил хуримтлуулан баяжуулсан  бурхан ухаан, уран гар, хурц сэргэлэн нүд, өвөрмөц арга барилаар  мөнгөн урлалд Дарьганга хийцийг бий болгосон юм.

 Сэврэй хийц -Мөнгөн эдлэл-Урлагын бүтээл

      Балдан засгийн хошуу Одоогоор Өмнөговь аймгийн Сэврэй  сумын  мөнгөн эдлэлийн хийц  мөнгөн аяга нь 100 гаруй жилийн түүхтэй улсад алдартай  хийц байдаг.   Монгол улсад энэ чиглэлээр  ардын урлаг монгол дархны аргаар  уралдаг Дарьганга  Сэврэй  хийц гэж байдаг. Сэврэй хийц нь утас сувьмалын аргаар хийдэг, орц ихтэй эдэлгээ сайтай  Сэврэй хийцийг Дархан Данзан , Пунцагдаржаа Ёндон, Балжин  зэрэг олон дархчууд урлаж  нэрд гаргасан   Энэхүү гайхамшигт монгол дархны урлагийг Үе уламжлагдан ирсэн МУ –ын Төрийн дархан  С.Сугир агсан , Дүү С.Эдэнээ , А Цоож  С.Сугир агсаны хүү С.Оюунсүх нар өвлөн авч хийж байна . МУ-ын төрийн дархан С.Сугир нь МУ-ын төрийн тамгийг  хайрцагны  хамт мөнгөөр урлаж бүтээсэн  5 кг мөнгө орсон.  Маршалын од , Алдарт эхийн одонгийн хэв, зэрэг шилдэг бүтээлийг хийж байсан юм . С.Эрдэнээ нь 2008 онд Говь үзэсгэлэн худалдаанаас “ШИЛДЭГ ГАР УРЛАЛЫН”   бүтээл  шагнал авсан. С.Эрдэнээ нь одоо нутагтаа мал маллан өрхийн үйлдвэрлэл эрхлэн мөнгөн эдлэл урлаж байна . Энэхүү монгол гар урлалын шилдэг бүтээгдэхүүн авч хэрэглэх сонирхолтой хүмүүс доорхи  утсаар холбоо бариж захиалга  өгч болно. С.Эрдэнээгийн бүтээлүүд 

Мөнгөн аяга, бугуйвч, бөгж, ээмэг Их дунд бага гарын мөнгөн аяга

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2012-02-05 - Mopiton Mongol Mopin xuupaa deedeldeg. Conipxood neg uzeepei...

Бичсэн: Зочин (зочин)
Дан эвэр ясаар хийсэн морин хуур Энэ морин хуур нь тоглолтын энгийн морин хууртай ижил хэмжээтэй. Морин хуурын толгойг аргал угалзын эвэрээр урлаж хийсэн. Чихийг зээрийн эвэрээр, ишийг янгирын эвэрээр тус сийлж, хүзүү нь дээр нь 12 жил дүрслэн урлаж бүтээжээ. Царын ар болон хажуу талыг 20 ширхэг далны ясаар урлаж ар талыг хийхэд тэмээний 3 дал яс оржээ. Энгийн чимэглэлийн хуурнаас ялгарах давуу тал нь сайн дуугардаг тоглолтонд ашиглаж болох юм. Зөвхөн толгойг хийхэд 3 сар зарцуулж бүтээсэн. Үнэ: 120.000.000 Утас: 95248271
. Шууд холбоос

Миний тухай

ЦАГ ХУГАЦАА ЭРГЭЖ ОЛДОХГҮЙ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Луврын музей

Free Calendar

Найзууд

. PEACE
. Myagmar
. History
Бичлэг: 21 » Нийт: 27
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax